TIP (тип) гэж юу, яагаад чухал вэ?
Энэхүү жижиг эд анги нь таны шүршигч төхөөрөмжийн хамгийн чухал хэсэг гэдгийг мэдэх үү, түүнийг хэрхэн зөв сонгох вэ? Хийгүй шүршигч төхөөрөмж нь маш өндөр даралтаар шингэнийг шахаж байдаг (350bar, 35МПа) тэрхүү даралтат шингэнийг гадаргуунд хэр зузаан болон өргөн шүрших тохиргоог зөвхөн тип-р тохируулна.
Зөв тип сонгосноор
- Ажлын гүйцэтгэл дээшилнэ
- Ажлын чанар сайжирна
- Материал, ажлын илүү зардал хэмнэнэ
Тэгвэл ТИП дээрх тоонууд юуг өгүүлдэг вэ?
Тухайлбал ТИП дээрх гурван оронтой тооны эхний шүршилтийн өнцөгний хэмжээ заана. Тухайлбал 5 бол шүршилтийн өнцөг 50 градус, мөн гадаргуугаас 30см-н зайтай шүршихэд гадаргуунд 25см өргөнтэй шүршигдэнэ. (5 Х 5 = 25 см)
Сүүлийн хоёр орон шингэний гаралтын хэмжээ буюу 17 буюу 0.017 инч (0.43мм) зузаантай шүршигдэнэ.
Доорх хүснэгтээс ямар бүтээгдэхүүн ямар хэмжээтэй тип тохирох талаар мэдэх боломжтой.
Хүмүүсийн хамгийн их хэрэглэгддэг бүтээгдэхүүн болох лак 010-014, будаг 012-014, эмульс 017-021, замаск 029-041, эпокси 043-061 гэсэн тип хэрэглэх шаардлагатай.
Грако компаний шүршигч төхөөрөмжийн хамгийн дээд гаралтын хэмжээг доорх хүснэгтээс харах боломжтой. Тухайлбал GX 21 гаралтын дээд хэмжээ 0.019 инч буюу 1.5 л/мин. Тэгэхлээр тухайн төхөөрөмжинд хамгийн дээд тал нь 219, 319, 419, 519, 619 болон 819 гэсэн тип сонгох хэрэгтэй.